Та найдвартай асаргаа эсвэл асрагчын ажил хайж байна уу?

Эзэгтэйн туслах, хүүхэд асрагч, ахмад настны асаргаа болон бусад үйлчилгээг нэг дороос авах ажлын нэгдсэн платформ.

Хүүхэд
Асрагч

Өндөр настан асрагч

Гэрийн Үйлчлэгч

Тусгай Хэрэгцээт Асаргаа

Хүүхэд асаргаа, гэр бүлд хэрэгтэй цогц үйлчилгээ

Бид Монголын гэр бүлүүдэд хүүхэд асаргаа, гэр ахуйн туслалцаа зэрэг олон төрлийн үйлчилгээг зуучилж, ажил олгогч болон ажил хайгч нарыг холбох гүүр болно.
 

Хүүхэд Асрагч

Бүх насны хүүхэд асаргаа, бүтэн эсвэл хагас цагаар хүүхэд харах, нярайн хамтран асрагч, оройн цагаар эсвэл сургуулийн дараах болон амралтын өдрүүдийн асаргаа, гэрт байрлан асрах үйлчилгээ.

Ахмад Настны Асрагч

Хайртай ахмадуудаа халамжилъя – өндөр настнуудад өдөр тутмын тусламж үзүүлэх, хоол бэлтгэх, худалдан авалт, гэрийн ажилд туслан ахмадуудад найрсаг дэмжлэг, ярилцлага, хамт цаг өнгөрөөх үйлчилгээ.

Гэрийн Үйлчлэгч

Гэрээ үргэлж цэвэрхэн, эмх цэгцтэй байлгахад тань тусална – гэрийн хөнгөн болон гүн цэвэрлэгээ, гэр ахуйн ажил амжуулах, хоол бэлтгэх, хүнс цуглуулах, эзэгтэйн найдвартай туслах үйлчилгээ.

Тусгай Хэрэгцээт Асаргаа

Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээ шаардлагатай хүмүүст – тав тух, аюулгүй байдлыг хангах, хувийн ариун цэврийн тусламж, асаргаа сувилгаа, хоол бэлтгэх, өдөр тутмын дэмжлэг үйлчилгээ.

Таны гэр бүлд

Хүүхэд, ахмад настан, гэр бүлдээ найдвартай асаргааг нэг дороос олоорой.

Хүүхэд болон өндөр настан асрагч, гэрийн туслах ажилчидад

Ger Help-д нэгдэж өөрт таалагдсан ажилаа олж нэмэлт орлого олоорой.

Албан байгууллагад

Мэргэжлийн үйлчилгээ, асаргааны ажилчидаас сонгон цаг хугацаа, санхүүгээ хэмнээрэй. (Цэцэрлэг, өдөр өнжүүлэх, зочид буудал зэрэгт тохиромжтой.)

Гэр бүлийн найдвартай асаргааг Gerhelp-ээс олоорой.

Та хайж буй асрагчаа цаг алдалгүй олох боломжтой.

Гэр болон дүүрэгт тань ойр оршин суугаа ажилчдаас таны сонирхолд нийцсэн асрагч болон гэрийн туслахыг илүү хялбар, хурдан хайж олоорой.
 

Яг одоо Gerhelp-д бүртгүүлээрэй

Баталгаат үйлчилгээ

Цагдаагийн Газрын Тодорхойлолт

Итгэлцэл, Аюулгүй байдлыг хангах үүднээс GerHelp-д бүртгэлтэй бүх ажил хайгчдын гэмт хэрэгт холбогдсон эсэх мэдээллийг ЦЕГ-ын тодорхойлолтоос харах боломжтой.

Ажилтны Дэлгэрэнгүй Мэдээлэл

Ажилтны профайлаас ажлын гүйцэтгэл, туршлага, ур чадвар, хариу өгөх хугацаа болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Үнэлгээ Лавлагаа

Өөрийн гэр бүлд тохиромжтой асран хамгаалагчийг сонгохдоо бусад гэр бүлийн үлдээсэн үнэлгээ, сэтгэгдлийг тухайн ажилтны профайлаас хараарай.

Аюулгүй Байдал, Бүрэн Нууцлал

Gerhelp нь аюулгүй мессеж илгээх иргэний үнэмлэх баталгаажуулалт, төлбөрийн хамгаалалт зэрэг үйлчилгээг үзүүлж, таны хувийн мэдээллийг найдвартай хадгалж, нууцлалтай байлгана.

Үнэгүй бүртгүүлээд өнөөдөр эхлээрэй

Gerhelp-ээс та гэр бүлдээ тохирох хүүхэд болон өндөр настан асрагч, эзэгтэйн туслах, үйлчлэгч нарыг хайх боломжтой. Гишүүнчлэл аваад санаанд нийцсэн хүнээ олж захиалгаа хийгээрэй!

Үйлчлүүлэгчдийн сэтгэгдэл

GerHelp платформыг ашигласнаар найдвартай хүүхэд асрагч олоход маш амархан байсан. Миний охинтой маш сайн харилцаж, анхаарал халамж тавьдаг асрагч олж чадсандаа баяртай байна.
Ж. Ганболд
GerHelp платформыг ашигласнаар найдвартай хүүхэд асрагч олоход маш амархан байсан. Миний охинтой маш сайн харилцаж, анхаарал халамж тавьдаг асрагч олж чадсандаа баяртай байна. Энэ үйлчилгээг бүх эцэг эхчүүдэд санал болгож байна
Б. Сараа
Гэрийн үйлчлэгч олох амаргүй байсан ч GerHelp намайг маш сайн хүнтэй холбож өгсөн. Манай гэр үргэлж цэвэр цэмцгэр, тухтай байдаг болсон. Маш их баярлалаа!
Д. Оюунчимэг